Purslane Эх Үрсийн Булан №3

Манай энэ удаагийн 🙆‍♀️эх үрсийн👶 булангаар удахгүй амаржих шинэхэн ээжүүддээ болон хөхүүл ээжүүддээ зориулан ээлжит бяцхан зөвлөгөөгөө хүргэхээр бэлдлээ.
Энэ удаад бид хөхөөр хооллохын ач тус, хөхөөр хооллосны дараах анхаарах зүйлс, хэрхэн зөв хүүхдээ амлуулах, зөв байрлалаар хөхүүлэх гэх мэт хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэх юм.
Ингээд олон үг нуршилгүй зөвлөгөөгөө эхлүүлье.
1. Хөхний толгой хагарахаас сэргийлэх
Жирэмсэн байх үедээ хөхөө бэлтгэнэ. Хөхнийхөө толгойг имрэх, нойтон алчуураар арчих, шүршүүрт цохиулах зэргээр хөх, хөхнийхөө толгойн эсэргүүцэх чадварыг сайжруулж байвал тустай. Хэрэв хөхний толгой (товч) хавтгай, наашаа гарч ирээгүй шигдсэн байвал хуруугаараа имэрч, оролдож, толгойг нь наашаа товойлгож гаргана. Хэрэв энэ нь үр дүнд эс хүрвээс хөхний толгойг нааш гаргах зориулалттай хөхний аяга /малгай/-ыг зүүх шаардлагатай.
2. Хүүхдээ амлуулахдаа
Хүүхдээ хөхүүлэхдээ хөхнийхөө толгойг бүрэн сайн үмхүүлэх, эс тэгвээс хөхний сүү жигд урсан гарч ирэхгүй бөгөөд нэг талаас нь хүүхэд хүчлэн сорсноос хөхний толгой амархан хагарна. Үүний тулд хөхнийхөө толгойг хүүхдийн доод уруулд нь хүргэж шүргэхэд хүүхэд хөхөх рефлексээрээ амаа томхон ангайна. Энэ үеэс хөхнийхөө толгойг аманд нь гүнзгий хийж өгнө. Хүүхэд хөх рүү өөрөө тэмүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.
3. Та хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол
Хөх болон хөхний толгойгоо бүлээн усаар тогтмол угаах хэрэгтэй. Харин саван хэрэглэж болохгүй. Шүршүүрт орж байхдаа суганаас хөхний толгой руу чиглэлтэйгээр зөөлөн иллэг хийх нь хөхний булчирхайн сувгууд сүүгээр бөглөрөхөөс сэргийлэх ач холбогдолтой. Усанд орсны дараа болон хүүхдээ хөхүүлсний дараа хөхний толгойг арчилгүйгээр хатаах хэрэгтэй. Биед таарсан, хөвөн даавуун материалаар хийгдсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан хөхний даруулга хэрэглэх нь зохимжтой.
4. Хүүхэд хөхүүлэх зөв байрлал
Хүүхдээ зөв байрлалаар хөхүүлэх нь хөхний толгой хагарч шархлахаас сэргийлнэ. Хүүхэд хөхний толгой орчмыг бүхэлд нь үмхэж хөхөх нь зөв байрлал юм.
🔹Хүүхдийг хөх рүү харуулан, эхийн биед сайн хүрэлцсэн байхаар тэврэх
🔹Хүүхдийн толгой бие тэгш байж, хамрын үзүүр нь хөхөнд хүрч байх
🔹Хүүхдээ өөртөө эвтэй байдлаар хөхүүлж, хэт бөхийхгүй байх
Хэрэв хөх зангирсан бол хөхүүлж байх үедээ 10-15 мин орчим бүлээн алчуураар жин тавих, шүршүүрт орж байх үедээ бүлээн усаар хөх рүүгээ 10-15 мин шүрших нь үр дүнтэй. Хэрэв таны хөхний толгой хагарч шархалсан бол хүүхдээ богино хугацаагаар ойр ойрхон хөхүүлэх шаардлагатай. Таны хөх хүүхдээ хөхүүлэхэд хэт чинэрсэн, хатуу байвал хөхүүлэхээсээ өмнө бага зэрэг саах хэрэгтэй.
Хүүхдээ хөхүүлэх байрлалаа хэвтээ, суугаа, хажуугаас гэх мэт янз бүрээр өөрчилж байх. Энэ тохиолдолд хөхний хэсэг бүр адил ачаалагдах бөгөөд мөн хөхний сүү тал талаасаа бүрэн суллагдана.
5. Хүүхдийг хөхөөр хооллох нь дараах ач тустай
Төрсний дараах эхний 2-3 хоногт гарах шар өнгөтэй уураг бол хүүхдэд өгөх боломжтой хамгийн тэжээллэг, шимтэй хоол байдаг. Уураг нь нярай хүүхдийн ходоодонд сайн шингэж хүүхдэд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс гадна өвчин эсэргүүцэх чадвартай болгодог.
Нялх хүүхдийн хамгийн сайн хоол бол эхийн сүү. Эхийн сүү нь шинээр мэндэлсэн хүүхдийн ходоод гэдсэнд зохицсон, халуун, хүйтэн нь тохирсон, хадгалалт хамгаалалт шаардахгүй, байнга шинээрээ байдаг, үнэгүй, хангалттай хэмжээтэй… Хүүхдэд юу хэрэгтэй, тэр бүгдийг эхийн сүү агуулна.
Эхийн сүү нь хүүхдийн өсөлт хөгжилтийн үе шат бүрт хэрэгтэй хамгийн тэжээллэг бодисуудыг агуулдаг. Хүүхдийн тархины үйл ажиллагаа хөгжихөд онцгой нөлөөлнө. Хөхний сүү өвчин үүсгэгч бичил биетүүдийг хөнөөх нэн өндөр чадвартай байдгаас хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалах, дархлаа тогтоох ач тустай. Хөхөөрөө байсан хүүхэд, ялангуяа эхний зургаан сардаа бүрэн хөхөөрөө байсан бол хожим харшил авах, сахарын өвчин тусах нь бага байдаг байна.
6. Хөх зангирахад ямар арга хэмжээ авах вэ?
Өвдөлтийг бууруулахын тулд
🔹Хүүхдийг хөхүүлсний дараа хүйтэн бигнүүр тавина. /хүйтэн гель, савласан мөс/
🔹Хавантай хэсэгт цэвэрлэсэн байцааны навч тавьж болно. Байцааг нэг удаад 20 минутаар өдөрт 3 удаа тавина.
🔹Эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө авна.
🔹Шингэн зүйл хангалттай ууж, тэжээллэг хоол хүнс идэж, сайн амрах хэрэгтэй.
Хөхийг суллаж, сүүний гарцыг сайжруулахын тулд
🔹Эхийн хөхний нөсөөт хэсгийг тойруулан дарж чинэрэлтийг багасгана.
🔹Сүүний гаралтыг дэмжихийн тулд хөхүүлэхийн өмнө бүлээн алчуураар бигнүүр тавина.
🔹Хөхүүлэхийн өмнө болон хөхүүлсний дараа эхийн хөхний нөсөөт хэсгийг тойруулан зөөлөн иллэг хийнэ.
🔹Хөхүүлсний дараа хөхийг зөөлөн сааж суллана.
🔹Ойр ойрхон олон удаа хөхүүлнэ.
💙Таны хүүхдэд тав тухыг бэлэглэнэ💙
💙Хамгийн хөнгөн зөөлөн живх Fen💙

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *